Recent Updates
  • ХҮНээс төрсөн л бол ХҮН болчихдоггүйг амьтадтай өссөн хүүхдүүдийн түүх үгүүлдэг.
    Нэг жишээ нь, чонотой өссөн Камала, Амала хоёр охин. Тэд биологийн хувьд хэвийн боловч өөрсдийгөө хүн гэж мэдэрдэггүй, амьтдын адил дөрвөн хөллөн явж, архирах, хооллохдоо эхлээд үнэртэх гэх мэт амьтдын инстинктээр үйлдэгддэг үйлдлүүдийг нь өөрчлөх гэж тусгай асрамжийн газарт авч ирэн өсгөсөн боловч тэд нөхөрлөж, инээж, хийсвэр сэтгэн, хөөрөлдөж сураагүй бөгөөд Камала хэдийгээр 17 нас хүрсэн ч (ихэнхи нь урт насалдаггүй) оюуны хөгжил нь 4 настай хүүхдийнхээс ч муу байсан байна.
    Ийм хүүхдүүдэд хийсэн судалгаанаас, эцэг эхээс удамшсан удамшилын нөөц (эцэг эх нь маш сайн нөхцөлд амьдардаг байсан эсэхээс үл хамаарч) ч тус болж чадаагүй байна.
    Энэ бүхнээр юу хэлэх гээд байна вэ гэхээр, барууны ухуулгатай, өрсөлдөөнд суурилсан, харгис ЗЭРЛЭГШСЭН НИЙГЭМ эцэстээ хүний нийгмийг устгаж, ХҮН ДҮРСТ амьтанлаг сүргийг бий болгох нь ээ !!!!
    Өөрөө өөрсдийгөө анзаарч байгаа бол бид, нэг нэгэн рүүгээ арсалдаж өрсөлдсөн, хэмлэж зулгаалцсан, өөлж мэрсэн тийм хар нийгэм рүү аажмаар гулсан орсоор байгааг харах болноо !!!!
    Тиймээс, асуудлын уг үндсийг бодитоор тунгааж, муу асуудлуудыг хаяж орхихын тулд хэрхэх ёстойгоо тунгаадаг байвал хоосон хэмлэлдэхээс илүү сайн замаар үүссэн асуудлуудаасаа салж болмоор. Эс бол тэгээд нэг нэгнээ хэмлэж идээд, нийтээрээ нийгмээрээ уруудан доройтох зам руугаа л орох шинжтэй !!!!
    Энэ нь БҮҮ ТЭМЦ гэсэн үг биш, ЗӨВ ТЭМЦЭЦГЭЭЕ, хий хоосон хэмлэлдэхийн оронд асуудлын уг учгийг олж түүнээс салахад ХҮЧЭЭ НЭГТГЭЕ гэсэн санаа.
    Минийхээр бол одоо бидэнд тулгамдаад байгаа бүх асуудлууд нэг хүн, эсвэл нэг намаас болоогүй ээ, ЭНЭ БҮХ АСУУДАЛ ОДООГИЙН ЭНЭ НИЙГМИЙН ГАЖ ТОГТОЛЦООНООС ҮҮДЭЖ БАЙНА !!!!!
    1
    0 Comments 0 Shares
  • Санхүүч эдийн засагч, реалполитик судлаач Д.Болорын орчуулсан "Холбооны нөөцийн системийн нууцууд" ном хэвлэгдэн гарлаа.
    Энэ ном бол АНУлсуудын төв банк - Холбооны нөөцийн системийн тухай хамгийн анхны оригинал судалгаа мөн бөгөөд автор Ю.Маллинс АНУлсуудын Конгрессын номын сангийн материалуудад тулгуурлан 30 жилийн турш бичсэн ажээ. Уг ном Дэлхийн II дайны дараа ХБНГУ-д цөөн тоогоор хэвлэгдсэн байсныг нь тэднийг эзлэн авсан байсан АНУлсуудын цаад эздийн даалгавраар зориуд хураан авч шатаан устгаж байсан нь түүний үнэ цэнийг тодорхой хэлж өгч буй юм.
    Энэхүү номноос та дараах болон манай улс оронд сүүлийн 30 жил болж өнгөрсөн бусад олон асуудлуудын цаад шалтгаанууд, хариултуудыг олж мэдэх болно оо!
    📖 АНУлсуудын төв банк - "Холбооны нөөцийн систем"-ийн цаад жинхэнэ эзэд нь хэн бэ?
    📖 Холбооны нөөцийн систем болон бусад бүх арилжааны банкууд хэрхэн оргүй хоосноос мөнгө бий болгодог вэ?
    📖 АНУлсуудыг удирдан чиглүүлдэг цаад жинхэнэ эзэд нь хэн бэ? Тэд хэрхэн энэ удирдлагаа хэрэгжүүлдэг вэ?
    📖 АНУлсуудын бүх дэлхийд хүчээр тулган хүлээлгэсэн "ардчилал"-ынх нь жинхэнэ бодит дүр төрх тэндээ чухам ямар байдаг вэ? Хуулийн доорх тэгш эрх тэнд байдаг уу?
    📖 Дэлхийн I дайныг өдөөсөн гол эзэд нь хэн байсан бэ?
    📖 1929 оны дэлхийн санхүү эдийн засгийн хямралыг хэн, ямар зорилгоор, хэрхэн яаж зохион байгуулсан бэ?
    📖 Дэлхийн II дайныг өдөөсөн жинхэн эзэд нь хэн байсан бэ?
    🏷️ Үнэ: 30 000₮
    🚗 Хүргэлтээр худалдан авах:
    📍 Хотын төв, Сүхбаатарын талбайгаас зүүн тийш: 80088803
    📍 Баянгол дүүрэг: 88167001
    📍 Саппорогийн уулзвараас баруун тийш: 88105363
    🏷️ Хот доторх хүргэлтийн үнэ: 3000₮
    🏢 "Монголын Үндэстний Чөлөөлөх Хөдөлгөөн" ТББ-ын төв байрнаас авах: Гэмтлийн эмнэлгийн зүүн урд байрлах "Шүүт" хотхоны замын эсрэг талд
    📍 Газрын зураг дээрх хаяг: https://bit.ly/3vYyaaL
    📅 Зөвхөн бямба гариг бүр 10:00-14:00 цагт, ням гариг бүр 10:00-16:00 цагт ирж худалдан авах боломжтойг анхаарна уу!
    📞 88167001
    3
    0 Comments 0 Shares
  • 1
    0 Comments 0 Shares
More Stories