ХҮНээс төрсөн л бол ХҮН болчихдоггүйг амьтадтай өссөн хүүхдүүдийн түүх үгүүлдэг.
Нэг жишээ нь, чонотой өссөн Камала, Амала хоёр охин. Тэд биологийн хувьд хэвийн боловч өөрсдийгөө хүн гэж мэдэрдэггүй, амьтдын адил дөрвөн хөллөн явж, архирах, хооллохдоо эхлээд үнэртэх гэх мэт амьтдын инстинктээр үйлдэгддэг үйлдлүүдийг нь өөрчлөх гэж тусгай асрамжийн газарт авч ирэн өсгөсөн боловч тэд нөхөрлөж, инээж, хийсвэр сэтгэн, хөөрөлдөж сураагүй бөгөөд Камала хэдийгээр 17 нас хүрсэн ч (ихэнхи нь урт насалдаггүй) оюуны хөгжил нь 4 настай хүүхдийнхээс ч муу байсан байна.
Ийм хүүхдүүдэд хийсэн судалгаанаас, эцэг эхээс удамшсан удамшилын нөөц (эцэг эх нь маш сайн нөхцөлд амьдардаг байсан эсэхээс үл хамаарч) ч тус болж чадаагүй байна.
Энэ бүхнээр юу хэлэх гээд байна вэ гэхээр, барууны ухуулгатай, өрсөлдөөнд суурилсан, харгис ЗЭРЛЭГШСЭН НИЙГЭМ эцэстээ хүний нийгмийг устгаж, ХҮН ДҮРСТ амьтанлаг сүргийг бий болгох нь ээ !!!!
Өөрөө өөрсдийгөө анзаарч байгаа бол бид, нэг нэгэн рүүгээ арсалдаж өрсөлдсөн, хэмлэж зулгаалцсан, өөлж мэрсэн тийм хар нийгэм рүү аажмаар гулсан орсоор байгааг харах болноо !!!!
Тиймээс, асуудлын уг үндсийг бодитоор тунгааж, муу асуудлуудыг хаяж орхихын тулд хэрхэх ёстойгоо тунгаадаг байвал хоосон хэмлэлдэхээс илүү сайн замаар үүссэн асуудлуудаасаа салж болмоор. Эс бол тэгээд нэг нэгнээ хэмлэж идээд, нийтээрээ нийгмээрээ уруудан доройтох зам руугаа л орох шинжтэй !!!!
Энэ нь БҮҮ ТЭМЦ гэсэн үг биш, ЗӨВ ТЭМЦЭЦГЭЭЕ, хий хоосон хэмлэлдэхийн оронд асуудлын уг учгийг олж түүнээс салахад ХҮЧЭЭ НЭГТГЭЕ гэсэн санаа.
Минийхээр бол одоо бидэнд тулгамдаад байгаа бүх асуудлууд нэг хүн, эсвэл нэг намаас болоогүй ээ, ЭНЭ БҮХ АСУУДАЛ ОДООГИЙН ЭНЭ НИЙГМИЙН ГАЖ ТОГТОЛЦООНООС ҮҮДЭЖ БАЙНА !!!!!
1
0 Comments 0 Shares