Монголчууддаа маш чухал мэдлэг мэдээллийг тасралтгүй түгээсээр ирсэн санхүүч-эдийн засагч, инженер, геоулстөр реалполитик судлаач Дэмчигийн Болор (Хиад боржигин. Болорболд)-ын Bolor.info сайт нь түүний 20 жилийн судалгаандаа үндэслэн боловсруулж бичсэн 300 орчим нийтлэлээс бүрддэг. Тус сайт анх 2008 оны 3 сараас эхлэн www.ubman.mn домен нэртэйгээр интернэтийн орчинд мэндэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш тус вебсайт 2 удаа шинэтгэл хийж өргөжин тэлсээр байна. Биднээс нуудаг үнэнийг зоригтой бичиж, орчуулж, нийтэлдэг судлаач Д. Болор дэлхий дахины болон өөрийн орны нийгэм, улстөр, санхүү, эдийн засгийн өнөөгийн бодит байдал, үнэн түүхтэй холбоотой олон баримт мэдээлэл, дэлхийн нэрт улстөр нийгмийн зүтгэлтнүүдийн түүхэн дурдатгалууд, гадаадын хараат бус нэрт судлаач эрдэмтдийн 700 гаруй номыг уншиж, тэдний хөтөлдөг сайт блогуудаар тогтмол орон тэнд болж байгаа үйл явдлын мэдээнүүд, аналитик нийтлэлүүд, судалгааны бүтээлүүдийг тогтмол судалж, мөн 1600 орчим баримтат кино үзэж цуглуулсан төдийгүй тэр бүхнээсээ өөрийн вэбсайтдаа дээжлэн танилцуулсан байдаг. Тэрээр "Hacking democracy" (Ардчиллыг хакердах нь), "Inside job" (Өөрсдөө дотроосоо хийсэн ажил), "Endgame”(Төгсгөлийн нүүдэл), "Invisible Empire" (Үл үзэгдэгч эзэнт гүрэн), "Unit 731" (Үхлийн конвейр:731-р анги) зэрэг баримтат киног монгол хэл рүү хөрвүүлэн, мөн телевиз сонингуудад удаа дараа ярилцлага өгч, “Эрин цагийн дуудлага” цуврал нэвтрүүлгийг хамтран санаачилсан нь Монголын ард түмэн, үзэгч уншигчдынхаа нүдийг нээж улс Эх орныхоо өнөөгийн хөөрхийлөлтэй аж байдлын цаад уг шалтгаануудыг олж харж ойлгож ухаарахад үнэлж баршгүй их үүрэг гүйцэтгэсэн юм. Д. Болор нь ЗХУ-д Уралын Политехникийн дээд сургуулийг автоматик-телемеханикийн мэргэжлээр төгсөөд мэргэжлээрээ улсдаа 22 жил ажилласан, мөн уг мэргэжлийнхээ дагуу докторантур төгссөн, Монгол улсын Зөвлөх инженер зэрэгтэй. Ажиллах хугацаандаа Нийслэлийн усан хангамжийн системийн телемеханик - алсын удирдлагын систем байгуулах ажлыг удирдаж, гардан хийж явжээ. Хожим 1996 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд орж зах зээлийн эдийн засаг, мөнгө санхүү бүртгэлийн чиглэлээр суралцаж санхүүч-эдийн засагч мэргэжилтэй болсон. Гэхдээ бусад шиг заасныг нь л сураад төгсөхийн тулд биш, өнөөгийн эдийн засгийн “экономикс” нэртэй энэ онол хир үндэстэй эд болохыг шалгаж судлахын тулд орж, уг онолын үл гүйцэлдэх чанарыг, бодит амьдралд биелэх боломжгүй гэдгийг илрүүлсэн байдаг. Энэ цагаас хойш түүний судалгааны ажил эхэлжээ. Д. Болор бол өнөөгийн хямрал мухардлын цаад шалтгаануудыг, тэдгээрийг үүсгэж нөхцөлдүүлж байгаа хүчин зүйлүүд болон далд механизмууд, гол үзэл онол номлолыг нь үүсэл гарвал бүх үүх түүхтэй нь гүнзгий, системчилж судалсан манай цорын ганц бие даасан-хараат бус судлаач төдийгүй биднээс нуудаг үнэнийг зоригтой илчилж ард түмнээ сэхээрүүлэх ажлыг олон жил уйгагүй хийж ирсэн Монголын нэрт нийгмийн зүтгэлтэн юм. "Ухаантай хүн хэзээ ч ердийн иргэн байдаггүй, тэр ямагт ЖИНХЭНЭ төрийн хүн байдаг" гэж Францын алдарт зохиолч, философич Клод Гельвеций хэлсэн байдаг. Бидэнтэй л адилхан, өнгө мөнгөний нийгмийн хүнд хэцүү цаг үед амьдарч байгаа ч үүнд уусаж амин хувиа хичээлгүй, гагцхүү өөрийн хичээл зүтгэл хүчээр улстөр-нийгэм-эдийн засгийн бодит бодлого үйл ажиллагаанд шат дараатай гүн гүнзгий судалгаа анализ хийн бүх асуудлын үндсийг ойлгож чадсан, шударга, ухаалаг, мэдлэгтэй, хариуцлагатай ийм хүн өнөөгийн Монгол улсад тогтсон далд колонийн системийг үндсээр нь өөрчилж ард түмнийхээ эрх ашгийн төлөөх үзэл санаанд тулгуурласан цогц бодлого үйл ажиллагаа явуулдаг болгох бүх арга зам механизм тогтолцоог бодож олж манай улсыг өнөөгийн хямрал мухардлаас гаргаж чадна. Тиймээс Д. Болор нь өндөр түвшинд өөрийгөө бэлтгэж чадсан манай ирээдүйн потенциальтай удирдагч-улстөрийн зүтгэлтэн юм. Түүний орчуулан хэвлүүлсэн "Эдийн засгийн алуурчны наминчлал", "Эдийн засгийн алуурчдын золиосууд", "Эрин цагийн дуудлага", "Хүн сүргийн үйлдвэрлэл", "Сүйрлийн үрүүд-Генийн өөрчлөлтүүдийн далд төлөвлөгөө", "Мухардал-Улс төрийн үзэл санааны алуурчид", "Урхи-Бидний эрх чөлөөний мөрөөдөл юу болчихов оо", "1917: Октябрийн хувьсгалын нууц", "Оросын иргэний дайны түүхэн үнэн ба худал домгууд", "Гитлерийн нууц ноёд" зэрэг номуудыг болон bolor.info сайтдаа бичсэн нийтлэлүүдийг нь монгол хүн бүр уншиж, түүний орчуулсан баримтат кинонууд, ОНМХэрэгслүүдэд өгсөн ярилцлага нэвтрүүлгүүдийг youtube дэх "БОЛОРИНФО суваг"-аас нь үзэх нь Монгол улс цаашид зөв замаа олж бүх асуудлаасаа ангижрахын үндэс суурь - ард түмний оюуны боловсролд нэн чухал эн тэргүүний ач холбогдолтой юм. "Үнэн үг хатуу ч явдалд тустай Сайн эм гашуун ч өвчинд тустай" гэдэг Монгол ардын зүйр цэцэн үг бий билээ. Эх орноо өндийлгөх гол хүч бол бодит үнэнд тулгуурласан мэдлэг ухаарал сэхээрэл гэдгийг ойлгох нь энэ цаг үеийн монголчуудын хамгийн чухал асуудал юм. Түүний уйгагүй хөдөлмөр чармайлтын үрээр сэрж сэхээрсэн залуус- “Болоринфо” вэбсайтыг тогтмол уншигч, дэмжигчдийн зүгээс санаачлан жирийн ард түмнийхээ ахуй амьдрал хүнд, ирээдүй бүдгэрэн байгаа энэ цаг дор бодит орлогогүй оюутан залуусынхаа мэдлэг мэдээлэлд зориулж “Болоринфо” явуулын номын санг нээн Д.Болорын орчуулсан зарим номуудыг гэрээр төлбөргүй олгон уншуулж байна. Энэхүү номын санг гадаадад ажиллаж сурч байгаа хэсэг монголчуудын хандиваар Монголынхоо оюутан залуус, ард түмнийхээ Эх оронч сэтгэл зүтгэлийн их үйлсэд зориулан үүсгэн байгуулж улс Эх орноо өнөөгийн неоколоничлолын дөнгө, хямрал мухардлаас гаргах хамтын ухаарал сэхээрлийн замд гэрэл болгон түгээж байгааг сонордуулъя. Оюутан залуус бол ирээдүйн Монголын ард түмэн билээ ! Д. Болорын old.bolor.info болон bolor.info сайтууддаа бэлэн боловсруулаад энгийн үгээр бичээд өгчихсөн нийтлэлүүдийг уншигчдын тоо жилээс жилд өссөөр ирсэн байдаг. Гэвч тэнд одоохондоо тавигдсан байгаа материалууд, орчуулан гаргасан бүтээлүүд нь түүний нөөц чадвар, судалж мэдсэн мэдлэгийн өчүүхэн бага хэсэг юм. Тэрээр харийн баячуудад, дотоодын олигархиудад эрдэм чадвараа худалдаж тэдэнд үйлчилж байсан бол өдийд тэрбумтан болчих байсан биз. Гэвч ашиг хонжоог биш, үнэн мөнийг хайж маш өргөн хүрээнд судалгаа шинжилгээ хийхдээ ямар ч цалин хөлсгүй, ард олноосоо хандив туслалцаа авалгүй ганцаар зүтгэжээ. Монголчууд хэлсэн үгээр нь биш хийсэн үйлээр нь хүнийг шинждэг. Гагцхүү үнэн бодит мэдлэг мэдээлэл л ус агаар мэт хэрэгтэй байгаа өнөө цаг үед монголчууд биднийгээ сэрээж сэхээрүүлэх үйлсэд гол үүрэг гүйцэтгэж яваа Д. Болорын энэхүү үйлсэд тусалж, цаашид bolor.info сайтын хэлэлцүүлэг-форумын тусгай дэд сайтыг нээн улс орныхоо тулгамдсан асуудлуудыг тусгайлан чиглэлт сэдвүүдэд хуваан санал бодлоо солилцох, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх, ухаант монгол хүн бүрийн оюуны цэцийг сорих талбар болгохоор зорьж байгаа ажилд, мөн өөрсдийн бичлэгийн аудиовидео студи, интернэтийн орчинд долоо хоног тутмын онцлох мэдээллийн сувагтай болох хэтийн зорилтод дэм болгож, одоо бэлэн болчихоод байгаа 2 шинэ номоо хэвлүүлэх ажлыг нь ивээн тэтгэх, өөрсдийн чадлын хирээр урам дэмжлэг өгч хандив өргөхийг нийт ард түмэндээ, гадаадад байгаа монголчууддаа уриалж байна! Мөн нийтлэлүүдийг нь цааш түгээх, хэвлэгдсэн номуудыг нь сурталчлах, олон чухал сэдвээр дэлгэрэнгүй ярилцлага хийж түмний хүртээл болгох, тулгамдсан чухал асуудлуудаар хэлэлцүүлэг мэтгэлцээн нэвтрүүлгүүдэд оролцуулах, уулзалт ярилцлага зохион байгуулах, дэлхийн түүх болон улстөр геополитик, эдийн засаг санхүүгийн чиглэлээр танин мэдэхүйн цуврал нэвтрүүлэг, лекц хийх зэргээр бодитоор хамтран ажиллахыг Монголын сэхээтнүүд, оюунлаг ард иргэд, сэтгүүлч сурвалжлагчдаасаа хүсэж байна. Улс Үндэстэн - Эх орноо төвхнүүлэхэд Монгол Хүн бүрийн Хүчин Зүтгэл шаардлагатай! Хандивыг гадаадаас явуулах бол Western union үйлчилгээг ашиглан Bolor Demchig-т хаяглан шууд илгээж, нууц дугаарыг мессежээр өгөх боломжтой. Банкаар гадаад дотоодоос шилжүүлэх бол: Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг (-ийн) Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс) Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс) Хаан банкны долларын данс: Хүлээн авагчийн банк: KHANBANK SWIFT code - AGMOMNUB Хүлээн авагчийн данс: 54 29 33 92 13 (долларын данс) Хүлээн авагчийн нэр: Bolor Demchig Мөн манай пэйжид хандан зурвас бичиж, админаар дамжуулан хандиваа илгээж болно. Paypal үйлчилгээгээр хандив шилжүүлэх бол: solongo_chu@live.dk -ийг ашиглаарай. Монгол улс маань мөнхөд мандан бадарч, ард түмний минь ухаан билэг үргэлжид цэцэн мэргэн байх болтугай ! БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ ХАЯГ: Цахим шуудан: admin@bolor.info Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 98279574 Номын дэлгүүрийн нэмэгдэлгүй үнээр ном борлуулж байгаа цэг: - Нарантуул захын хойд талд байрлах "Цагаан хуаран" хотхон Утас: 80088883 - Энхтайван найрамдлын ордны урд талд байрлах Peace tower Утас: 99936217 Захиалга авч хаягаар ном хүргэж өгч борлуулах үйлчилгээ: 99936217, 99721223 (Оюутнууд зав чөлөөгөөрөө хүргэж өгч байгаа тул үйлчилгээний багахан нэмэгдэлтэйг анхаарна уу) Youtube суваг: БОЛОРИНФО суваг Оюутнуудад зориулсан номын сангийн фэйсбүүк груп: БОЛОРИНФО номын сан БОЛОРИНФО номын санчийн утас: 95137337 Ажлын цаг: Даваа-Баасан 10:00-17:00 Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн ойролцоо байрладаг оффисоос номоо олгоно. Иргэний үнэмлэх болон оюутны үнэмлэхтэйгээ очиж, авсан номоо эргүүлж өгтлөө манай ажилтанд иргэний үнэмлэхээ түр үлдээх болзолтой гэдгийг сонордуулъя.
  • 29 people like this
  • News and Politics
  • Mонголын Үндэстний Чөлөөлөх Хөдөлгөөн
  • 88167001