Өнгөрсөн долоо хоногт “Шок эмчилгээ”-ий эцэг хэмээгддэг америкийн нэртэй эдийн засагч Жеффри Саксын нийтлэл CNN агентлагийн сайт дээр гарчээ. Энэ нийтлэлийн гол дүгнэлтүүдийг тоймлон хүргэе:
Энэ нийтлэлдээ тэрээр АНУлсуудын Оросын эсрэг санкцууд тавих болон Украинд зэвсэг нийлүүлж буй стратеги нь үндсэн зорилгодоо хүрэхгүй байна хэмээн дүгнэжээ. Үүнд:

1. Москваг дэлхийгээс тусгаарлаж ганцаардуулах Вашингтоны зүтгүүлж буй бодлогыг нь дэлхийн ихэнх улс орнууд дэмжихээс татгалзсан нь бодит факт юм. Жишээ нь НҮБ-ийн хүний эхийн Зөвлөлөөс Оросыг хасах санал хураалтын үеэр хөгжиж буй орнууд Барууны явуулж буй бодлогыг дэмжихгүй байгаа нь илэрхий харагдсан. Уг санал хураалтанд АНУлсуудын санаачлагыг 93 улс дэмжсэн ч 100 улс дэмжээгүй юм (24 улс эсрэг санал өгч, 58 улс түтгэлзэж, 18 улс санал хураалтанл оролцоогүй). Чухамдаа эдгээр 100 улсад дэлхийн нийт хүн амын 76% нь амьдарч байна.

2. Эдийн засгийн санкцууд нь олон асуудлуудтай тулгарч байна:
Асуудал нэг. Хэдий санкцууд нь Оросод эдийн засгийн бэрхшээлүүд үүсгэсэн хэдий ч энэ нь Оросыг одоогийн бодлогоо өөрчлөхөд хүргэх магадлал бага, яг Венесуэл, Иран, Хойд Солонгостой адилаар.

Асуудал хоёр. Санкцуудыг хялбархан тойрон гарч болно, бүр ядаж хэсэгчилсэн байдлаар ч болов. Америкийн санкцууд америкийн банкууд төвлөрсөн байдаг долларын систем дотор нь л үр дүнтэй байдаг. Гэтэл одооноос бүх төлбөр тооцоонууд цаашид рублиэр, рупигээр, юаниар болон бусад валютуудаар хийгдэж эхлэх нь тодорхой.

Асуудал гурав. Дэлхийн ихэнх улсууд санкцууд ажиллана гэдэгт итгэхгүй байгаа ба орос-украины асуудалд оролцохоос татгалзаж байна. Оросын эсрэг санкцуудад нэгдсэн улсуудад дэлхийн хүн амын 14% нь л ногдож байна.

Асуудал дөрөв - “Бумеранг эффект”. Оросын эсрэг санкцууд нь зөвхөн Оросод төдийгүй дэлхийн эдийн засагт хохирол учруулж байна. Эдгээр санкцууд нь үйлдвэрлэл ба түгээлтийн хэлхээн дэх тасалдлуудад нэрмээс болж улмаар инфляци ба хүнсний бүтээгдэхүүний хомсдлыг нэмэгдүүлж байна. “Бумеранг эффект” Ардчилсан намын арван нэгэн сард болох сонгуулийн үр дүнд нь хүчтэй нөлөөлөх нь дамжиггүй бөгөөд, учир нь Америк дахь инфляци сонгогчдын бодит орлогоос “мэрсээр” байна.

Асуудал тав. Оросоос авдаг энергийн эх үүсвэрүүд бас үр тариаг өөр аргаар нөхөх боломж бага. Эдгээр барааны үнэ өссөнөөс үүдэн Орос улс өмнө нь эдгээр бараны экспортоосоо олдог байсан тэр орлогоо алдахгүй бөгөөд бүр илүү их ч орлого олох боломжтой юм.

Асуудал тав – геополитик. Бусад улсууд, тэр дундаа Хятад улс, орос-украины конфликтыг Орос ба НАТО-ийн конфликт хэмээн харж байгаа бөгөөд энэ хүрээнд Орос улс Украиныг эгнээндээ нэгтгэх замаар өргөжих гэсэн НАТО-ийн бодлогыг зогсоохоор оролдож байна хэмээн дүгнэцгээж байна. Яг энэхүү шалтгаанаар Хятад улс Орос улс нь энэхүү конфликтын хүрээнл ӨӨРИЙН ХУУЛЬ ЁСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ хамгаалж байна хэмээн мэдэгдэж байна.

3. Олон улс орнууд, мөн түүнчлэн Хятад улс, Оросын эсрэг дарамт шахалтыг нь дэмжихгүй байгаа бөгөөд, учир нь энэ нь НОТА-г цааш тэлэх боломжийг өгч байна гэж үзэж байна. Эдгээр улс орнуудад энх тайван хэрэгтэй болохоос АНУлсууд ба НАТО-ийн БУСДЫН ГАРААР хийж буй Оросын эсрэг дайнд АНУлсууд ялах нь ашиггүй юм.

4. АНУлсууд ба НАТО хоёр Путинд шууд цэрэг дайны ялагдал хүлээлгэх хүсэлтэй байгаа бөгөөд, гэвч энэ зуур Украин сүйрэх нь зайлшгүй юм. АНУлсуудын нэг гараараа Украинд зэвсэг нийлүүлж, нөгөө гараараа санкцууд авч байгаа нь оросын эдийн засгийг сулруулах боловч тэдэнд(америкт) Украиныг авч үлдэх боломж байхгүй юм. Энэ сүүлийн зорилго нь зөвхөн энхийн гэрээ хийх замаар л хангагдаж болох юм. Өнөөдрийн (америкийн) явуулж буй бодлого нь дэлхийн эдийн засаг ба санхүүгийн тогтвортой байдлыг үгүй хийж байгаа бөгөөд цаашид дэлхийг НАТО болон бусад гэсэн хоёр хэсэгт хувааж болзошгүй юм.

Эх сурвалж:
https://edition.cnn.com/2022/04/20/opinions/sachs-ukraine-negotiation-op-ed/index.html
Өнгөрсөн долоо хоногт “Шок эмчилгээ”-ий эцэг хэмээгддэг америкийн нэртэй эдийн засагч Жеффри Саксын нийтлэл CNN агентлагийн сайт дээр гарчээ. Энэ нийтлэлийн гол дүгнэлтүүдийг тоймлон хүргэе: Энэ нийтлэлдээ тэрээр АНУлсуудын Оросын эсрэг санкцууд тавих болон Украинд зэвсэг нийлүүлж буй стратеги нь үндсэн зорилгодоо хүрэхгүй байна хэмээн дүгнэжээ. Үүнд: 1. Москваг дэлхийгээс тусгаарлаж ганцаардуулах Вашингтоны зүтгүүлж буй бодлогыг нь дэлхийн ихэнх улс орнууд дэмжихээс татгалзсан нь бодит факт юм. Жишээ нь НҮБ-ийн хүний эхийн Зөвлөлөөс Оросыг хасах санал хураалтын үеэр хөгжиж буй орнууд Барууны явуулж буй бодлогыг дэмжихгүй байгаа нь илэрхий харагдсан. Уг санал хураалтанд АНУлсуудын санаачлагыг 93 улс дэмжсэн ч 100 улс дэмжээгүй юм (24 улс эсрэг санал өгч, 58 улс түтгэлзэж, 18 улс санал хураалтанл оролцоогүй). Чухамдаа эдгээр 100 улсад дэлхийн нийт хүн амын 76% нь амьдарч байна. 2. Эдийн засгийн санкцууд нь олон асуудлуудтай тулгарч байна: Асуудал нэг. Хэдий санкцууд нь Оросод эдийн засгийн бэрхшээлүүд үүсгэсэн хэдий ч энэ нь Оросыг одоогийн бодлогоо өөрчлөхөд хүргэх магадлал бага, яг Венесуэл, Иран, Хойд Солонгостой адилаар. Асуудал хоёр. Санкцуудыг хялбархан тойрон гарч болно, бүр ядаж хэсэгчилсэн байдлаар ч болов. Америкийн санкцууд америкийн банкууд төвлөрсөн байдаг долларын систем дотор нь л үр дүнтэй байдаг. Гэтэл одооноос бүх төлбөр тооцоонууд цаашид рублиэр, рупигээр, юаниар болон бусад валютуудаар хийгдэж эхлэх нь тодорхой. Асуудал гурав. Дэлхийн ихэнх улсууд санкцууд ажиллана гэдэгт итгэхгүй байгаа ба орос-украины асуудалд оролцохоос татгалзаж байна. Оросын эсрэг санкцуудад нэгдсэн улсуудад дэлхийн хүн амын 14% нь л ногдож байна. Асуудал дөрөв - “Бумеранг эффект”. Оросын эсрэг санкцууд нь зөвхөн Оросод төдийгүй дэлхийн эдийн засагт хохирол учруулж байна. Эдгээр санкцууд нь үйлдвэрлэл ба түгээлтийн хэлхээн дэх тасалдлуудад нэрмээс болж улмаар инфляци ба хүнсний бүтээгдэхүүний хомсдлыг нэмэгдүүлж байна. “Бумеранг эффект” Ардчилсан намын арван нэгэн сард болох сонгуулийн үр дүнд нь хүчтэй нөлөөлөх нь дамжиггүй бөгөөд, учир нь Америк дахь инфляци сонгогчдын бодит орлогоос “мэрсээр” байна. Асуудал тав. Оросоос авдаг энергийн эх үүсвэрүүд бас үр тариаг өөр аргаар нөхөх боломж бага. Эдгээр барааны үнэ өссөнөөс үүдэн Орос улс өмнө нь эдгээр бараны экспортоосоо олдог байсан тэр орлогоо алдахгүй бөгөөд бүр илүү их ч орлого олох боломжтой юм. Асуудал тав – геополитик. Бусад улсууд, тэр дундаа Хятад улс, орос-украины конфликтыг Орос ба НАТО-ийн конфликт хэмээн харж байгаа бөгөөд энэ хүрээнд Орос улс Украиныг эгнээндээ нэгтгэх замаар өргөжих гэсэн НАТО-ийн бодлогыг зогсоохоор оролдож байна хэмээн дүгнэцгээж байна. Яг энэхүү шалтгаанаар Хятад улс Орос улс нь энэхүү конфликтын хүрээнл ӨӨРИЙН ХУУЛЬ ЁСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ хамгаалж байна хэмээн мэдэгдэж байна. 3. Олон улс орнууд, мөн түүнчлэн Хятад улс, Оросын эсрэг дарамт шахалтыг нь дэмжихгүй байгаа бөгөөд, учир нь энэ нь НОТА-г цааш тэлэх боломжийг өгч байна гэж үзэж байна. Эдгээр улс орнуудад энх тайван хэрэгтэй болохоос АНУлсууд ба НАТО-ийн БУСДЫН ГАРААР хийж буй Оросын эсрэг дайнд АНУлсууд ялах нь ашиггүй юм. 4. АНУлсууд ба НАТО хоёр Путинд шууд цэрэг дайны ялагдал хүлээлгэх хүсэлтэй байгаа бөгөөд, гэвч энэ зуур Украин сүйрэх нь зайлшгүй юм. АНУлсуудын нэг гараараа Украинд зэвсэг нийлүүлж, нөгөө гараараа санкцууд авч байгаа нь оросын эдийн засгийг сулруулах боловч тэдэнд(америкт) Украиныг авч үлдэх боломж байхгүй юм. Энэ сүүлийн зорилго нь зөвхөн энхийн гэрээ хийх замаар л хангагдаж болох юм. Өнөөдрийн (америкийн) явуулж буй бодлого нь дэлхийн эдийн засаг ба санхүүгийн тогтвортой байдлыг үгүй хийж байгаа бөгөөд цаашид дэлхийг НАТО болон бусад гэсэн хоёр хэсэгт хувааж болзошгүй юм. Эх сурвалж: https://edition.cnn.com/2022/04/20/opinions/sachs-ukraine-negotiation-op-ed/index.html
EDITION.CNN.COM
Opinion: A negotiated peace is the only way to end Russia's war on Ukraine
Columbia University economist and author Jeffrey Sachs argues the US should actively seek to compromise with Russia to end the war in Ukraine.
3
0 Comments 0 Shares