Монгол сүлжээ бол “Монголын Үндэстний Чөлөөлөх Хөдөлгөөн” ТТБ-ын гишүүд, мөн бидэнтэй үзэл санаа нэг эх оронч иргэдийн нэгдэн 1990 оны төрийн эргэлтээс хойш эх оронд маань тогтоод буй Барууны мэдээллийн нэлэнхүй бүслэлтийг сэтэлж бодит үнэн мэдээллийг монголын мэдээллийн орон зайд оруулж байх зорилгын маань дараагийн алхам юм. Үүнээс өмнө манай байгууллагын тэргүүн Д.Болорын хөтлөн явуулж ирсэн www.bolor.info сайт энэ үйлсийн эхлэлийг тавьсан бөгөөд өнөөдөр бүрэлдэн буй болоод буй улс ба нийгмийн шаардлагаас үүдэн дараагийн шатны энэхүү шинэ талбарыг бий болгохоор зүтгэж ажиллацгаасан маань ийнхүү биелэлээ олж байна.

Манай сүлжээнд бүртгүүлэн нэгдсэнээр та энэхүү "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох ба бид танаас уг нөхцөлийн заалт бүрийг биелүүлэхийг шаардах болно. Хэрэв та энэхүү нөхцөлүүдийг бүхлээр нь эсвэл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол "МОНГОЛ СҮЛЖЭЭ"-г хэрэглэхээс түдгэлзэх бүрэн эрхтэй.

1. Шинээр бүртгүүлсэн хэрэглэгч бүр энэхүү үйлчилгээний нөхцөлтэй заавал танилцсан байхыг сайтын зүгээс шаардана.

2. Та энэхүү сүлжээний хэрэглэгч болсноор өөрийн үзэл бодол, мэдээ мэдээлэл, баримт нотолгоонуудыг хэвлэн нийтлэх, бусдад түгээх эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд бэсрэг нийтлэл буюу пост бичих, бусад олон нийтийн сүлжээнээс холбоос хуваалцах, зураг болон видео оруулах, санал асуулга зохион байгуулах, өөрийн хуудас ба бүлгийг нээх, удирдан явуулах зэрэг өргөн боломжуудыг эдэлнэ.

3. Сайтын зүгээс хэрэглэгчдийг зөвхөн кирилл үсгээр бичихийг шаардана (хэрэглэгчийн нэр, овог, нийтлэл-пост, сэтгэгдэл гэх мэт).

4. Сайтын зүгээс хэрэглэгч таны нүүр зураг нь таны өөрийн фото зураг байхыг шаардана.

5. Та өөрийн бүртгүүлсэн нэр дээр хийж буй аливаа үйлдэл (сайт дээр хийж буй мэдээлэл түгээхтэй холбоотой бүх үйлдлүүд) бүрээ өөрийн биеэр хариуцна. Таны хэвлэн нийтэлсэн мэдээ мэдээлэлд Монгол улсын зохих хуулийн актууд, зохиогчийн эрх, гэрээ хэлэлцээрийг зөрчсөн агуулга байсан тохиолдолд энэ тухайд "МОНГОЛ СҮЛЖЭЭ" болон "Монголын Үндэстний Чөлөөлөх Хөдөлгөөн" ТББ хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд хуулийн акт, зохиогчийн эрх эсвэл гэрээ хэлцэл зөрчсөн мэдээллийг сайтын зүгээс албадан устгах бөгөөд энэхүү байдал нэгээс илүү давтагдсан тохиолдолд сайтын зүгээс таны хэрэглээг түдгэлзүүлэхийг анхаарна уу!

6. Аливаа нийтлэлийн агуулга ба хэлбэрт сайтын зүгээс дараах шаардлагыг тавина. Үүнд:

6.1. Зөвхөн кирилл монгол үсэг ашиглан бичих. Латин үсгээр галиглан монгол хэлээр бичихийг хатуу хориглоно.

6.2. Харилцан бие биенээ хүндэтгэх, монгол хүний үнэт зүйлс, өвөг дээдсээс уламжилж ирсэн өв соёл, ёс жудгийг дээдлэн Улс Эх орныхоо, нийтийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэх.

6.3. Зөвхөн улс үндэстний амин чухал асуудлуудаар үзэл бодлоо илэрхийлэх, үүнтэй холбоотой мэдээлэл оруулахыг зөвшөөрнө.

6.4. Баримт нотолгоогүй худал мэдээлэл оруулах, бусдын нэр хүндэд халдах, заналхийлэх, гутаан доромжлохыг хориглоно.

6.5. Таны оруулсан мэдээллийн агуулгад эдгээр болон энэхүү "Үйлчилгээний нөхцөл"-ийн бусад заалтыг зөрчсөн агуулга орсон гэж сайтын зүгээс үзвэл уг мэдээллийг устгахыг анхаарна уу!

7. Сайтын зүгээс энэхүү үйлчилгээний нөхцөлүүдийг удаа дараа зөрчин худал мэдээлэл оруулсан, өөрийн овог, нэр, зураггүй хаягуудыг албадан хаах эрхтэй.

8. Та өөрийн бүртгүүлсэн хаягийн нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хариуцна. Та өөрийн анхаарал болгоомжгүйгээс нэвтрэх нэр болон нууц үгээ бусдад алдсаны улмаас үүсэх аливаа эрсдэлүүдийн өмнө "МОНГОЛ СҮЛЖЭЭ" хариуцлага үүрэхгүй болно.

9. "МОНГОЛ СҮЛЖЭЭ" таны зөвшөөрөлгүйгээр таны хувийн мэдээллүүдийг бүхлээр буюу хэсэгчлэн авч мөнгө болон эд материалын ашиг олох арилжааны зорилгоор ашиглахгүй.

10. Тус олон нийтийн сүлжээний программ хангамж ба түүн дээр гарсан аливаа мэдээлэл Монголын Үндэстний Чөлөөлөх Хөдөлгөөний өмч мөн.