Лондон хотод олон мянган хүн Ковидийн хөл хорио эсэргүүцсэн жагсаалыг цагдаа нар дарж 36 хүнийг баривчлав

Жагсагчид Хайд Паркад үг хэлэхээр цугларсны дараа цагдаагийнхан тарахыг тушаажээ...

Жагсагчид үд дунд Хайд Паркийн Спикерүүдийн буланд цугларч хөл хориог эсэргүүцэх жагсаалыг зохион байгуулагчдын нэг Пийрс Корбин “хэзээ ч вакцин хийлгэхгүй” гэдгээ хэлж, Ковидоос нас барсан хүмүүсийн тоо жил бүр томуугаар өвчилсөн хүмүүстэй харьцуулашгүй байсан гэж мэдэгдсэн байна.

Англид коронавирусын эсрэг журамд эсэргүүцлийн жагсаал хийх эрхийг зөвшөөрсөн тусгай чөлөөлөлтийг 11-р сард хассан боловч зарим хуульчид гэрээсээ гарах "үндэслэлтэй шалтаг" хэвээр байна гэж мэдэгдэв. Коронавирус гадаад орчинд дамжин халдварлах нь харьцангуй бага гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрдөг.

Лондон хотын цагдаагийн газар жагсаал дээрээс 36 хүн баривчилсан гэдгээ мэдэгдэж “Харамсалтай нь олон тооны хүмүүс шил болон бусад зүйлс шидэж байгаад шархадсан. Эдгээр үйлдлийг зөвтгөх аргагүй” гэж мэдэгдсэн байна.

Бямба гарагт болсон эсэргүүцлийн жагсаал тайван замаар эхэлсэн боловч 16 цагийн орчимд цагдаагийн офицерууд жагсаалыг тараахаар дайран орж заримыг нь саатуулжээ.

17.00 цагаас хойш Спикерийн булангийн эргэн тойрон дахь үйл явдал улам ширүүсч, цагдаа нар олон түмнийг тарахыг тушааж, "эрх чөлөө" гэсэн уриан дор жагссан олон иргэдийг баривчлав.

Харин Дотоод хэргийн яам ВВС-д өгсөн тайлбартаа “Бид цар тахалтай хэвээр байгаа бөгөөд коронавирусын дэгдэлтийг хязгаарлах зорилгын дагуу олон нийтийн цугларалтаас зайлсхийхийг хүмүүст уриалсаар байна” гэжээ.

https://www.theguardian.com/uk-news/2021/mar/20/unacceptable-to-let-police-criminalise-protesters-say-mps-and-peers

Лондон хотод олон мянган хүн Ковидийн хөл хорио эсэргүүцсэн жагсаалыг цагдаа нар дарж 36 хүнийг баривчлав Жагсагчид Хайд Паркад үг хэлэхээр цугларсны дараа цагдаагийнхан тарахыг тушаажээ... Жагсагчид үд дунд Хайд Паркийн Спикерүүдийн буланд цугларч хөл хориог эсэргүүцэх жагсаалыг зохион байгуулагчдын нэг Пийрс Корбин “хэзээ ч вакцин хийлгэхгүй” гэдгээ хэлж, Ковидоос нас барсан хүмүүсийн тоо жил бүр томуугаар өвчилсөн хүмүүстэй харьцуулашгүй байсан гэж мэдэгдсэн байна. Англид коронавирусын эсрэг журамд эсэргүүцлийн жагсаал хийх эрхийг зөвшөөрсөн тусгай чөлөөлөлтийг 11-р сард хассан боловч зарим хуульчид гэрээсээ гарах "үндэслэлтэй шалтаг" хэвээр байна гэж мэдэгдэв. Коронавирус гадаад орчинд дамжин халдварлах нь харьцангуй бага гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрдөг. Лондон хотын цагдаагийн газар жагсаал дээрээс 36 хүн баривчилсан гэдгээ мэдэгдэж “Харамсалтай нь олон тооны хүмүүс шил болон бусад зүйлс шидэж байгаад шархадсан. Эдгээр үйлдлийг зөвтгөх аргагүй” гэж мэдэгдсэн байна. Бямба гарагт болсон эсэргүүцлийн жагсаал тайван замаар эхэлсэн боловч 16 цагийн орчимд цагдаагийн офицерууд жагсаалыг тараахаар дайран орж заримыг нь саатуулжээ. 17.00 цагаас хойш Спикерийн булангийн эргэн тойрон дахь үйл явдал улам ширүүсч, цагдаа нар олон түмнийг тарахыг тушааж, "эрх чөлөө" гэсэн уриан дор жагссан олон иргэдийг баривчлав. Харин Дотоод хэргийн яам ВВС-д өгсөн тайлбартаа “Бид цар тахалтай хэвээр байгаа бөгөөд коронавирусын дэгдэлтийг хязгаарлах зорилгын дагуу олон нийтийн цугларалтаас зайлсхийхийг хүмүүст уриалсаар байна” гэжээ. https://www.theguardian.com/uk-news/2021/mar/20/unacceptable-to-let-police-criminalise-protesters-say-mps-and-peers
WWW.THEGUARDIAN.COM
Dozens of arrests as thousands march in London against Covid lockdown
Police order crowds to disperse after demonstrators gather in Hyde Park for Piers Corbyn speech
1
1 Commentarios 0 Acciones