Сайн ухаантан мэргэдийн хичээж бүтээсэн их хэргийг
Санаа муут хорт хүн нэгхэн цагт эвдэх билээ
Сар жил болтол шамдан хичээж ургуулсан тариаг
Салхит догшин мөндөр нэгэн эгшинд товрог болгох мэт
Аюулт маш хэцүү юмыг мэдээд зайлагч хүн
Аймтхайдаа биш, хэрсүү бодлоготойн тэмдэг
Аливаа болох, үл болохыг мэдэлгүй дэмий эрэлхэгч хүн
Асар сайндаа биш хөөрөмгий тэнэгийн тэмдэг
Эрхэм хүчит арслан бух гөрөөсийг алахын цагт
Эврээс зайлж биедээ үл хүргэгч эртэйн тэмдэг
Эрвээхэй ноцсон зулын галд дэмий л шургалан дайрагч
Эр сайндаа биш магад бүрлэхийн тэмдэг...
( Ш.Нацагдоржийн "БОЛОР ТОЛЬ" номноос.)
Сайн ухаантан мэргэдийн хичээж бүтээсэн их хэргийг Санаа муут хорт хүн нэгхэн цагт эвдэх билээ Сар жил болтол шамдан хичээж ургуулсан тариаг Салхит догшин мөндөр нэгэн эгшинд товрог болгох мэт Аюулт маш хэцүү юмыг мэдээд зайлагч хүн Аймтхайдаа биш, хэрсүү бодлоготойн тэмдэг Аливаа болох, үл болохыг мэдэлгүй дэмий эрэлхэгч хүн Асар сайндаа биш хөөрөмгий тэнэгийн тэмдэг Эрхэм хүчит арслан бух гөрөөсийг алахын цагт Эврээс зайлж биедээ үл хүргэгч эртэйн тэмдэг Эрвээхэй ноцсон зулын галд дэмий л шургалан дайрагч Эр сайндаа биш магад бүрлэхийн тэмдэг... ( Ш.Нацагдоржийн "БОЛОР ТОЛЬ" номноос.)
2
0 Commentarios 0 Acciones